СЭЛЭНГЭ: Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль зохион байгууллаа
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-аас урсгал
уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургуулийг Сэлэнгэ аймгийн Шаамар
суманд зохион байгууллаа.
Энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион
байгуулсан дадлага, сургуульд тус газрын харьяа анги, салбарын 40 гаруй
алба хаагч хамрагдсан байна.
Энэхүү сургалт нь алба хаагчдад
урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэг, дадлага олгох, мэргэжлийн ур
чадварыг дээшлүүлэх.
Мөн шинээр томилогдсон алба хаагч нарт уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, нэрвэгдэгчид тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг, дадлага эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулдгаараа онцлог юм.