Монголын сэтгүүлчид Гуанжоугийн уламжлалт болон орчин үеийн соёлтой танилцлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2016-11-07 14:48:12

БЭЭЖИН. /newsgd/. “Гуандун муж бол Хятадын хамгийн том зах зээл. Энэ мужийн эдийн засаг ямар учраас ийм хурдан хөгжиж байна вэ? Ийм хурдацтай хөгжиж байгаагийн цаад нууцыг олж мэдэхээр бид энд  ирсэн” гэж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид ярьж байна. Тэрбээр бямба гарагт Монголын хэвлэл мэдээллийн салбарын 18 төлөөлөгчөөс бүрдэх багийг ахлан Гуанжоу хотод зочлох үеэрээ энд ирсэн зорилгоо тайлбарлалаа.

Үндэстний цөөнхийн соёлоороо алдартай Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужаас аяллаа эхлүүлсэн Монголын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид Хятад улсын хөгжлийн туршлагаас судлахаар Гуанжоуд иржээ.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Жао Шуньгуо хэлэхдээ “Төрийн Зөвлөлийн урилгаар сүүлийн жилүүдэд Монголын сэтгүүлчид манай улсад айлчилж, манай улсын талаар мэдээлэх болсон” гэв.

Монгол бол Хятад улсын чухал хөршүүдийн нэг юм. Хэвлэл мэдээллийн салбар нь хоёр талын харилцаа холбоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Гуанжоугийн виртуаль бодит байдлыг мэдрүүлэх бүтээгдэхүүн болон 3D хэвлэлээрээ тэргүүлэгч “NINED Digital Technology” компанид зочилжээ. Түүнчлэн Өмнөд Хятадын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын тэргүүн эгнээнд явж буй “Nanfang” группын “289 Art Park” хүрээлэнтэй танилцсан байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ