Сүхбаатар аймагт 3,3 сая мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-07 16:00:18

Сүхбаатар аймагт 2016-2017 оны хэмжээгээр 13 сумын 66 багийн 7529 малчин өрхийн 3,3 сая мал өвөлжих дүн гарчээ.

Үүнээс Дорнод, Хэнтий, Дорноговь аймгуудын зарим сумдын нутагт 6 сумын 39 малчин өрхийн 25 мянган толгой мал, өөрийн аймгийн өөр сумдын нутагт 9 сумын 858 өрхийн 458,4 мянган толгой мал , хилийн хориотой зурваст 4 сумын 233 өрхийн 149,8 мянган толгой мал, үлдсэн мал нь орон нутагтаа тус тус өвөлжихөөр бэлтгэлээ хангасан байна.

Монгол улсын Засгийн Газрын тогтоолоор аймгийн аюулаас хамгаалах нөөцөд 422 тонн өвс, 201 тонн тэжээл бэлтгэх ёстой. Үүнээс өвсийг 100 хувь, тэжээлийг 50 хувь буюу 105 тонн-ыг бэлтгээд байгаа талаар аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхбаяр мэдээлэл өглөө.

Энэ жил Сүхбаатар аймгийн хувьд баруун болон баруун урд хэсгээрээ өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн урьчилсан мэдээ байгаа. Тиймээс өвс тэжээлийн нөөцийг сайн бэлтгэх шаардлагатай. Сумын аюулаас хамгаалах нөөцөд 1300 тонн өвч бэлтгэхээс, одоогоор 850 тонн өвсийг нөөцлөөд байгаа юм байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ