“Нэг санаачлага- Нэг ажил” ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-07 21:21:26

Нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох зорилготой “Нэг санаачлага- Нэг ажил” аян “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг тэг болгоцгооё” уриан дор Дундговь аймаг өрнөж байна. Аяныг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулжээ.

Аян ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байрын багш, 15 сумын хүүхдийн зөвлөл, Засаг дарга нар, Хүүхэд хамгаалалын хамтарсан багийг хамран өрнөж байна.Тэд тус бүрдээ хүүхдийн эсрэг хүчирхийллийн таслан зогсооход чиглэсэн нэг санаачлага гаргаж, үүнийгээ үр дүнд хүргэн хэрэгжүүлэх бөгөөд олон нийтэд сайн туршлага болгон түгээх юм.

Мөн  энэ хугацаанд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэд хүчирхийллийн хор уршиг, хүмүүжлийн эерэг аргыг танилцуулах, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар сургалт сурталчилгаа хийнэ. Үүний эхлэл болгож аймгийн Боловсрол соёл, урлагийн газар ЕБС- ийн анги удирдсан багш нарт зориулсан сургалтыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлжээ.

Аяныг аймгийн ЗДТГ- ын  Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол, соёл урлагийн газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар, сургуулийн нийгмийн ажилтнуудын “Оюуны гэгээ” нийгэмлэг, Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн Дундговь ОНХХ, сумдын Засаг дарга нар хамтран зохион байгуулж байна. Аян 11 дүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд санаачилж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа ажлын хэсэгт ирүүлэх ажээ.

Т. Отгонтуяа           

 

Холбоотой мэдээ