Орон нутгийн өмчийн газрыг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-08 15:41:36

Дундговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж Орон нутгийн өмчийн газрыг байгуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 9 дүгээр сард гарсан тогтоолыг үндэслэн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байсан  Худалдан авах ажиллагааны алба, Орон нутгийн өмчийн албыг татан буулгаж, Орон нутгийн өмчийн газрыг байгуулж байгаа бөгөөд тус газар нь өмчийн бодлого зохицуулалт, бүртгэл, ашиглалт, хяналт, худалдан авах ажиллагаа хариуцсан 5 мэргэжилтэн болон газрын даргын орон тоотой ажиллахаар баталсан байна. Тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр С. Ууганбаярыг томилжээ.

Мөн Засаг даргын захирамжаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болгон өөрчилсөн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын тушаалаар Ц. Ганзоригийг тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Т. Отгонтуяа           

Холбоотой мэдээ