СЭЛЭНГЭ: Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж Ерөө суманд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-28 14:19:38

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж, Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нар өнөөдөр Ерөө суманд ажиллаж байна.

 

Дээрх удирдлагууд Ерөө сумын Онцгой комисс, шуурхай штабыг худалдуулан ойн түймрийн нөхцөл байдалтай танилцаж, удирдлага зохион байгуулалтаар ханган, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

 

Одоогийн байдлаар тус сумын Бөхлөө, Даваат, Могойт гэх газруудад гарсан түймрийг цурамд оруулаад байгаа. Харин Элитийн амны Жаргалант, Агуйт гэх газарт түймрийн голомттой байна. Энэхүү хоёр голомтыг унтраахаар ОБГ-ын 151 алба хаагч, орон нутгийн иргэд, ААН-ийн нийт 39 хүн ажиллаж байна.

 

Өнөөдрийн 11:30 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Хүдэр суманд 4 буюу нийт 7 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

Мөн Хүдэр суманд 4, Ерөө суманд 1, Мандал суманд 1 түймрийг хяналтад авч цурамд оруулахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ