Энэ он гарсаар 82 удаагийн зам тээврийн осол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-09 16:52:03

Сүхбаатар аймагт 2016 оны эхний 10 сарын байдлаар 82 удаагийн зам тээврийн осол бүртгэгдсэн нь урьд жилүүдийнхээс  8 хувиар өссөн байна. Ослын улмаас 10 хүн нас барж,17 хүн хүнд болон хөнгөн хэлбэрийн гэмтэл авчээ.

Нийт гарсан ослын ихэнх нь хөдөө орон нутгийн зам болон, хот хоорондын зам дээр гарсан гэдгийг аймгийн Цагдаагын газрын дэргэдэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Уранбор хэллээ. Зам тээврийн осол нэмэгдэх болсон шалтгаан нь Сүхбаатар аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсонтой холбоотойгоор  жолооч нар хурд хэтрүүлэн явах, шөнийн цагаар замд гарах зэрэгтэй холбоотой гэдгийг мөн тэрээр хэлж байна.

Хот хоорондын замд бүртгэгдсэн 15 ослын 12-т  нь  мал дайрагдсан байдаг бол үлдсэн гурван ослын шалтгаан нь хурд хэтрүүлсэний улмаас замын хажуу руу унасан байна.

Мөн сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймгийн төвд авто машины тоо эрс нэмэгдэж, замын хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд машинд шүргүүлэх тохиолдол хэд хэд гарсан байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ