Анхдугаар хуралдаан амжилттай болсон ч ямар ч шийдвэрт хүрсэнгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 95,2 хувьтай зохион байгуулагдлаа. Гэхдээ хурлаар зохион байгуулалтын ямар нэг асуудал яригдаж, тодорхой шийдвэрт хүрч чадсангүй. Хуулийн хугацаанд анхдугаар хуралдаанаа хийж, хурлын дэгийг батлаад өнгөрлөө.
Сүхбаатар сумын хувьд ИТХ нь 21 суудалтай. Үүнээс 11-ийг МАН, 10-ыг нь АН авсан. МАН олонхын санал авч ялалт байгуулсан хэдий ч Сүхбаатар сумын 5-р багт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан нэг төлөөлөгч нь тодорхой шалтгааны улмаас хуралд оролцсонгүй. Тиймээс анхдугаар хуралд оролцсон намуудын төлөөлөгч нарын тоо тэнцүү байсан учир ямар нэгэн шийдэлд хүрч чадсангүй тарж, 15 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 23-нд дахин хуралдахаар боллоо.
Т. Одончимэг