М.Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2025-07-31 12:37:52

ПАРИС, 2025 оны долоодугаар сарын 31 /BFMTV/. Домогт дуучин Майкл Жексон алдарт "сарны алхалт"-аа тайзан дээр хийх үедээ өмсөж байсан болор чимэглэл бүхий цагаан оймс долоодугаар сарын 30-нд болсон дуудлага худалдаагаар 6.2 мянган еврогийн үнэ хүрч зарагджээ.


Францын "Maison Ivoire Nîmes" ордноос Ним хотод зохион байгуулсан дуудлага худалдаагаар уг оймсыг 2.5 мянган еврогоос эхлэн дуудсан байна. Попын хаан энэхүү оймсыг "HIStory World Tour" аялан тоглолтынхоо үеэр 1997 оны зургаадугаар сарын 27-нд Ниццад хотод тоглолт хийхдээ өмсөж байжээ. Тэрбээр "Billie Jean", "Beat It" дуунуудаа дуулахдаа алдарт "сарны алхалт"-аа хийх үеэр энэхүү оймс нь үзэгчдэд тод харагдаж байв. 


Тоглолтын дараа тайзны техникчид “Шарль Эрманн” цэнгэлдэх хүрээлэнд тайзны тоног төхөөрөмжүүдийг буулгаж байхдаа уг оймсыг олжээ.


Өнгөрсөн жил Парист болсон дуудлага худалдаагаар Майкл Жексоны “сарны алхалт”-аа тайзан дээр анх хийхдээ (1983 он) өмсөж байсан малгай 77 мянга гаруй еврогийн үнэ хүрч зарагдсан байна .



Холбоотой мэдээ