Ирэх онд хийх ажлын саналыг иргэдээс хүлээн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-10 08:50:57

Дундговь аймгийн ЗДТГ ирэх онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын саналыг иргэдээс хүлээн авч байна.

Санал авах хуудсан дээр 50 төсөл арга хэмжээг жагсааж бичсэн бөгөөд үүнээс иргэд нэн түрүүнд хийх шаардлагатай ажлуудыг эрэмбэлэх юм. Тухайлбал, жишиг гэр хороолол байгуулах, Нэгдсэн эмнэлэгийг 5D эхо аппараттай болгох, Мандалговь хотод ус цэнгэгжүүлэх төхөөрөмж суурилуулах, хог боловсруулах үйлдвэр байгуулах, аймгийн төвийн дэд бүтцийг тэлэх, кино театр байгуулах, гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр, бохир усны шугамд холбох, сургууль цэцэрлэгийн гадна орчинг камержуулах, хүүхдийн автобусаар үйлчилдэг болох зэргээр ард иргэдийн тав тухтай аж төрөхөд чиглэсэн ажлуудыг жагсаажээ.

Иргэдийн саналыг энэ сарын 15–ныг дуустал хүлээн авна. Саналыг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст нэгтгээд төсөл арга хэмжээг эрэмбэлэн, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулна.

Т. Отгонтуяа           

 

Холбоотой мэдээ