ӨНӨӨДӨР: Монголын Хүүхдийн ордон, БНСУ-ын Иксан хотын “Син” бүжгийн чуулгын хамтарсан тоглолт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны наймдугаар сарын 6
/МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
14:00 цагт: Монголын Хүүхдийн ордон болон БНСУ-ын Иксан хотын “Син” бүжгийн чуулгын хамтарсан тоглолт Хүүхдийн ордонд болно.
18:00 цагт: Гадаад, дотоодын жуулчдад зориулсан "Land of the Sky" үндэсний урлагийн тоглолт ҮУИТ-д болно.
18:00 цагт: Цагаан лавай чуулгын "NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолт "ГАН ЗАМ" палас-д болно.
-Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн санал асуулгыг энэ сарын 14-нийг дуустал авна.
Орон
нутагт:
-Өвөрхангай аймгийн Хархорин
суманд “Торгоны зам ба Хархорум” соёл аялал жуулчлалын наадам энэ сарын 7-ныг
дуустал үргэлжилнэ.