Амьсгалын замын өвчлөлтэй 100 гаруй хүүхдийг үзлэгт хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-11-10 12:10:44

Дэлхийн уушгины хатгалгаатай тэмцэх өдрийг тохиолдуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-тэй хамтран аймгийн 19 сумын амьсгалын замын өвчинд өртөмтгий хүүхдүүдийг 2016 оны 11 дүгээр сарын 5-аас 6-ны өдрүүдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрууллаа. 

Үзлэгт 0-1 насны 24, 1-5 насны 79, 5-9 насны 9 нийт 102 хүүхэд хамрагдсан бөгөөд 15 хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд авч, 4 хүүхдийг БОЭТ-д хэвтүүлэн эмчлүүлж, эрүүлжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна. 

Мөн тус өдрийн хүрээнд “Хүүхдэд зонхилон тохиолдох эмгэгийн оношилгоо, эмчилгээний асуудал” сэдэвт сургалтыг зохион байгуулж, амьсгалын замын эмгэгийн талаарх орчин үеийн эмчилгээ, оношилгооны технологийн мэдлэгийг сум, өрхийн эрүүл мэндийн төв, хөдөөгийн багийн 32 эмчид олголоо.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ