Дотуур байрны орчин, нөхцөлд хүүхдүүд сэтгэл хангалуун байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-11 18:10:53

Сүхбаатар аймгийн төвд баригдсан Боловсрол өргөө сурагчдын нэгдсэн дотуур байр сурагчдын амьдрах нөхцөл боломжийг бүрэн бүрдүүлж чаджээ.

Тус байрны давхар бүрийн зааланд зурагт, сандал ширээг энэ онд Сүхбаатар сумын ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр шинээр байрлуулсан. Ингэснээр хүүхдүүд дотоодын болоод гадаадын үйл явдлын мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болсон. Чөлөөт цөгөө ч үр дүнтэй өнгөрүүлдэг. Мөн хүүхдүүдийнхээ боловсролд зориулж тусгай хичээлийн танхим байгуулж өгсөн. Хүүхдүүд багш нарын оролцоотой олон төрлийн үйл ажиллагаанууд уламжлал болон зохион  байгуулагдаж хэвшсэн. Ер нь хүүхдүүд маань байрныхаа орчин, зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг хэмээн дотуур байрны нийгмийн ажилтан Г. Пүрэвжав хэллээ.

Дотуур байранд хөдөө сумдын болоод малчдын хүүхдүүдийг авахаас гадна гэр бүлийн хүчирхийлэлд тогтмол өртдөг, орон гэрээсээ хөөгдсөн хүүхдүүд мөн амьдрах боломжтой. Одоогоор ийм байдлаар ирсэн нэг хүүхэд тус байранд амьдарч байна.

Боловсрол өргөө сурагчдын нэгдсэн дотуур байр 2014 онд ашиглалтанд оржээ. Тус байранд одоогоор 13 сумын 293 хүүхэд амьдарч байна. 1-12 дугаар ангийн сурагчид байранд хамрагдах бөгөөд одоо амьдарч буй хүүхдүүдийн 102 нь эрэгтэй, 191 нь эмэгтэй хүүхдүүд байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ