Мандалговь хотыг удирдахаар Р. Мөнхтогтох батламжлагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-14 18:51:08

Дундговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж, Сайнцагаан сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагчаар Р. Мөнхтогтохыг батламжлав.

Сайнцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчид анхдугаар хуралдаанаараа ИТХ-ын даргаар Б. Өлзийбаярыг сонгож, сумын Засаг даргад Р. Мөнхтогтохын нэрийг дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжлаад байсан. ИТХ- ын энэ тухай тогтоол болон хувийн ашиг сонирхлын зөрчилгүй болохыг тогтоосон АТГ- ын албан бичгийг тус тус үндэслэн Р. Мөнхтогтохыг сумын Засаг даргаар ийнхүү батламжилжээ.

Р. Мөнхтогтох нь СЭЗДС- ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Дундговь аймгийн Аудитын газарт шинжээч, Сайнцагаан сумын Нарлаг багийн Засаг даргаар тус тус ажиллаж байгаад 2012- 2016 онд Сайнцагаан сумын ИТХ- ын даргаар сонгогдон ажилласан байна.

Тэрээр 2016 оны орон  нутгийн ээлжит сонгуулиар Сайнцагаан сумын Нарлаг багийн ард иргэдийн сонголтоор аймгийн ИТХ- д төлөөлөгчөөр сонгогдож, улмаар Сайнцагаан сум, Мандалговь хотыг удирдахаар ийнхүү итгэл хүлээжээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн Засаг дарга бусад сумын засаг даргыг хараахан батламжаагүй байна.

Т. Отгонтуяа           

 

 

Холбоотой мэдээ