Гайхалтай тод гэрэлтэх супер сарыг дэлхий даяараа бишрэн ажиглалаа

Дэлхийд | Шинжлэх ухаан
sarnai@montsame.mn
2016-11-15 11:14:32

ВАШИНГТОН. /BBC/. Дэлхийн өнцөг булан бүрт одон орон сонирхогчид супер сарыг ажиглан харлаа.  Дэлхийн хиймэл дагуул 1948 онд сартай хамгийн ихээр ойртож байсан билээ.

Их Британид уг супер сарыг харах боломж нь даваа гарагийн орой байсан билээ. Гринвичийн цагаар супер сар Эдинбург  хотод 16:43 цагт харин Лондон хотод 16:44 цагт манджээ.

Уг сар нь ажиглагчдын хувьд жирийн хэмжээнээсээ 7 дахин том 15 дахин илүү гэрэлтэй байх боловч энгийн нүдээр харвал энэхүү ялгааг сайтар ялгаж харахад хэцүү ажээ. Гринвичийн цагаар 11:21 цагт сар дэлхийтэй хамгийн ойр буюу 356 524 км зайд ойртон ирсэн байна.

2034 оны 11 дүгээр сарын 25 хүртэл сар дэлхийд дахин ингэж ойртохгүй ажээ. Сар дэлхийг тойрон эргэлдэх бүрт нарны саран дээр тусах тусгал өөр өөр хэмжээтэй байдаг. Дэлхийг нэг удаа тойрох бүрт бүтэн сар гардаг билээ. Сар дэлхийг 27 хоног тутамд 1 удаа тойрдог байна. Ингэж тойрох бүрт нь нарны тусгал саран дээр өөр өөр тусдаг учир сар зууван хэлбэртэй болдог.

Энэ нь сар болон дэлхийн хоорондох зай үргэлж тогтмол биш байдаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл сарны нарыг тойрох тойрог ч өөр өөр байдаг байна. Мөн дээр нь дэлхийн нарыг тойрон эргэх хөдөлгөөн нь бас сар дэлхийн хоорондын зайд нөлөөлдөг байна.

Тиймээс сар дэлхийг тойрохдоо тэр бүрчлэн ийнхүү ойртоод байдаггүй ажээ. Сар дэлхийд хамгийн ойр ирэх үед нарны тусгал саран дээр бүрэн тусч бүтэн сар гарах үеийг ийнхүү супер сар хэмээн нэрийдсэн билээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ