“Төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн систем”-ийг шинэчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын Үйлдвэрлэл, дэд бүтэц, хууль зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг нар аймгийн Цагдаагийн газрын ажилтай танилцаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр аймгийн хэмжээнд 2016 оны эхний 10 сард бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын танилцуулга, аймгийн Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ГХУСАЗЗ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч зохион байгуулсан ажлын тайлан, төрийн үйлчилгээний “Хяналтын нэгдсэн систем”-ийн тухай танилцуулга зэрэг мэдээллүүдийг хийсэн юм. Тус аймагт гэмт хэргийн гаралт 2016 оны 11 сарын байдлаар 574 бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад сар бүр 12,0 хувиас 18,3 хувиар буурсан ч согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурахгүй байна.
Аймгийн ИТХ, Засаг даргаас Цагдаагийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай санхүүжилтаар дэмжиж иржээ. Тухайлбал тус газрын “Спорт танхим”-ыг засварлахад 9,8 сая, “Төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн систем”-ийг шинэчлэхэд 8,1 сая төгрөгийг “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас шийдэж өгчээ. Дархан хотод одоогийн байдлаар 114 ширхэг хотын хяналтын, 14 ширхэг тусгай зориулалтын хяналтын камер ажиллаж байна.
Б.Норовсамбуу