Сэлэнгийн нутгаар хүчирхэг аймгууд нутаглаж байсны нэг нь Мэргид аймаг
ӨВ СОЁЛ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/.
“Монголын нууц товчоо”-нд
өгүүлснээр XIII зууны үед Монголын өнөөгийн хойд хилийн төв хэсэг болох
Сэлэнгэ аймгийн нутгаар Хори түмид, Баргажин будгажин, Хэрэмчин, Жүрхэн, Чонос
зэрэг гуч гаруй хүчирхэг аймгууд нутаглаж байсны нэг нь Мэргид аймаг байв.
Тус
аймгийг түүхэнд “Гурван мэргид” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Гурван мэргид
хэмээхийн учир нь Удуйд мэргид, Увас мэргид, Хаад мэргид хэмээх гурван овгоос
бүтсэн Монгол аймгийн нэгэн холбоо байсан бөгөөд Увас мэргидийн тэргүүн нь
Дайр-Усун, Удуйд мэргидийн тэргүүн Тогта бэхи, Хаад мэргидийн тэргүүн нь Хаатай
Дармала ажгуу.
Чингис
хаан 1189-1206 онд дээрх аймгуудыг нэгтгэн Их Монгол улсын харьяат болгоход
Увас мэргидийн тэргүүн Дайр-Усун Чингис хаантай байлдах санаагүй хэмээн өөрийн
охин Хуланг хатан болгон өгч Их Монгол Улсад дагаар оржээ.
Энэхүү түүхийн гэрч болгон Сэлэнгэ
аймгийн төв Сүхбаатар хотын төвд гурван мэргэдэд зориулсан хөшөөг босгосон
байдаг.
Уг хөшөөг Ардын боловсролын тэргүүний ажилтана, технологийн багш Ш.Ганболд нөхдийн хамт урлажээ.
Улаанбаатар