500 хүүхдэд ном бэлэглэх аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн "Ухаалаг Шийдэл Гэгээн Амьдрал" ТББ-аас уламжлал болгон зохион байгуулдаг "Номын хур 500-2016" аян өрнөж эхлээд байна.
Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа уг аянаар 500 хүүхдэд ном бэлэглэдэг юм. Энэхүү аянд Өмнөговийн бүсгүйчүүд идэвхтэй оролцдог бөгөөд иргэдээс номын хандив цуглуулан аймгийнхаа хэмжээнд хүүхдүүдийг баярлуулдаг билээ.
Тухайн аяны зорилго нь говийн ирээдүй болсон хүүхдүүддээ оюуны хөрөнгө оруулалт хийхэд оршиж байгаа юм. Тус аян энэ сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд 12 дугаар сарын нэгэнд хүүхдүүдтэй уулзалт зохион байгуулж номын бэлгээ гардуулна.
Энэхүү аянд говьчуудыгаа идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриаллаа.
Д.Мишигсүрэн