СЭЛЭНГЭ: “Оны онцлох хүүхэд”-ийн оюун ухааны төрөлд сурагч С.Ариунтунгалаг тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-15 18:52:09

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслолыг 33 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

 

Энэхүү онцлох үйл ажиллагааны оюун ухааны төрөлд Оюун ухааны ой тогтоолтын спортын тамирчин, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар сургуулийн 8а ангийн сурагч С.Ариунтунгалаг тодорсон байна.

 

Тэрбээр БНТУ-ын Истанбул хотод зохион байгуулсан 33 дахь удаагийн “Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнд оролцож “Баганан үг “ төрлөөр алтан медаль хүртэж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ.

 

Түүний амжилтаас дурдвал:

-Спорт өрөлтийн 12 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй ганцаарчилсан 13-14 насны ангилалд мөнгөн медаль, топ 10 тамирчны медаль,

 

-15 дахь удаагийн Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээний өсвөр насны ангилалд “Нэр зүс царай“ төрөлд хүрэл медаль,

 

-Өсвөр насны ангиллын топ 10 тамирчны медаль, кимастер 7 цагираг төрөлд 13-аас дээш насны ангилалд хүрэл медаль,

 

-мөн төрөлд багийн буухиа төрөлд 11-14 насны ангилалд алтан медаль,

 

-Спорт өрөлт эмэгтэй ганцаарчилсан төрөлд 13-аас дээш насны ангилалд хүрэл медаль тус тус хүртсэн амжилтуудыг үзүүлсэн шилдэг тамирчин юм.

Холбоотой мэдээ