ЗАВХАН: Математикийн улсын олимпиадад оролцох багш, сурагчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-15 16:26:09

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймагт 2025-2026 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа амжилттай болж 251 сурагч өрсөлджээ.


Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа буюу аймгийн шатны шалгаруулалт энэ сарын 13-14-ний өдрүүдэд математикийн төрлөөр эхэллээ.


Математикийн олимпиад нь 5, 6-р анги "C", 7, 8-р анги "D", 9, 10-р анги "E", 11, 12-р анги "F", бага боловсролын багш "S", математикийн мэргэжлийн багш "T" гэсэн зургаан ангиллаар болж 251 сурагч, 97 багш өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Төрөл тус бүрээс бусдыгаа манлайлж шилдгээр 25 сурагч, 15 багш шагналт байрт шалгарсан байна.


Тав, зургаадугаар ангийн төрөлд Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6-р ангийн суралцагч С.Баяржавхлан, долоо, наймдугаар ангийн төрөлд Тосонцэнгэл сумын 1-р сургуулийн 7-р ангийн сурагч Э.Эгшиглэн, 9,10 дугаар ангийн төрөлд МУИС-ийн харьяа Ахлах сургуулийн 10 дугаар ангийн суралцагч М.Сарангоо, 11, 12-р ангийн төрөлд Дэвшил сургуулийн 11-р ангийн сурагч И.Адьяахүү нар тус тус тэргүүлжээ.


Бага ангийн багш нарын төрөлд Сантмаргаз сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Давааням түрүүлж, Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш С.Нямдорж, Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн багш Х.Отгонзаяа, Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Должинсүрэн, Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Э.Мягмарханд нар удаах байруудад шалгарсан байна. Математикийн мэргэжлийн багш нарын олимпиадад Эрдэнэхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Ж.Миеагомбо түрүүлж, Түдэвтэй, Тэлмэн, Улиастай сумын Чандмань эрдэнэ сургуулийн багш нар удаалжээ.


Эдгээр багш, сурагчид дараагийн шат буюу математикийн улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд оролцох болзолоо хангасан байна. Өнөөдөр улсын физикийн олимпиадын хоёрдугаар шат Улиастайд үргэлжилж байна гэж Завхан аймгийн Боловсролын газраас мэдээлэв. 


Холбоотой мэдээ