ДАРХАН-УУЛ: Улаан-Үд хотын Н.А.Семашкогийн нэрэмжит эмнэлэгтэй хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлэг Улаан-Үд хотын Н.А.Семашкогийн нэрэмжит эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тодруулбал нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасаг 2023 оноос эхлэн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотын Н.А.Семашкогийн нэрэмжит эмнэлгийн мэдрэлийн тасгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж иржээ.
Харин 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус тасгийн болон дүрс оношилгооны эмч мэргэжилтнүүд тархины бүлэн уусгах эмчилгээний үр дүнгээ тайлагнажээ.
Улмаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эмнэл зүйн сургалтын боломжуудыг судлах, хөгжүүлэх зорилгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Б.Мөнхбат, Буриад Улсын Улаан-Үд хотын Н.А.Семашкогийн нэрэмжит эмнэлгийн захирал Александра Михайловно Данчинова нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
.
Хамтын ажиллагааны хүрээнд нэгдсэн эмнэлэг болон Улаан-Үд хотын Н.А.Семашкогийн нэрэмжит эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх юм.
Мөн урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар боломжтой болжээ.
Улаан-Үд хотын Н.А.Семашкогийн
нэрэмжит эмнэлэг нь 1924 онд байгуулагдсан ууган эмнэлгийн нэг бөгөөд 1825 ажилтантай 23 салбар нэгжтэй 761 ортойгоор үйл
ажиллагаа явуулдаг ажээ.
Улаанбаатар