ТӨВ: Жендэрийн мэдрэмжтэй сум, байгууллагыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-15 18:44:01

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. “Жендэрийн мэдрэмжтэй сум, байгууллага” шалгаруулах болзлын дагуу орон нутаг болон байгууллагадаа жендэрийн эрх тэгш байдлыг хангаж буй сум, байгууллагуудыг шалгарууллаа.


Жендэрийн мэдрэмжтэй сумаар Баянцогт сумын Засаг даргын Тамгын газар, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газар шалгарсан байна. Эдгээр сумд эрэгтэй хүн болон эмэгтэй хүний онцлог шинжийг харуулсан Хатан туулын бүсгүйчүүд, Адуучин, Өргөмжит аав, Өргөмжит ээж, спорт өдөрлөг, сургалт, төслүүдийг хэрэгжүүлсэн. Мөн албан байгууллагад хувцас солих өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ариун цэврийн өрөө зэргийг тохижуулжээ.


Жендэрийн мэдрэмжтэй байгууллагаар аймгийн Цагдаагийн газар, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон тус тус шалгарлаа.


Энэхүү байгууллагууд албан хаагчдын амрах өрөө, хүүхдийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр замын тохижилт, тэмдэг тэмдэглэгээг хийсэн байна.


Эдгээр сум, байгууллагууд нь ажлын байрыг албан хаагчид, тэдний гэр бүл, нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг харгалзан, ажил-ар гэрийн тэнцвэрийг хангахад чиглүүлж, жендэрийн мэдрэмжтэй хөгжүүлэн ажиллаж байгаа юм.

 

Холбоотой мэдээ