Хүндэтгэлийн өргөө ашиглалтад орлоо

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 23:09:24

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэг ажил бол залуучуудын гэрлэх ёслолын ордон байгуулах явдал байсан юм. Энэ онд шинээр ашиглалтанд орсон АДБ-ийн “Алтай” чуулгын бага танхимыг Говь-Алтай аймгийн хүндэтгэлийн өргөө, гэрлэх ёслолын ордон болгон 6.2 сая төгрөгөөр тохижуулж ашиглаж эхэллээ.

Танхимын голд “Засагт ханы ариун гал голомт өнөд бадрах болтугай” гэсэн алтан бичээс бүхий залуу хосын анхны галаа асаах ган тулга бүхий хүнпэтгэлийн индэр засаж, тус аймгийн шүтээн хайрхан уулсын зургийг эргэн тойрон байрлуулсан байна. Энд залуу хосууд хурмын ёслолоо хийж гэрлэлтийн баталгаагаа гардан авах ажээ. Мөн дурсналын зураг татуулж, Шүтээний өндөрлөг, улсын баатар Жанчивын хөшөө зэрэг газруудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулагдах гэнэ. Энэ ажлыг аймгийн ХГБХХ, Залуучуудын хөгжлийн төв, АДБ-ийн “Алтай” чуулгаас зохион байгуулан ажиллах бөгөөд саяхан анх удаа 4 залуу хос хуримаа хийлээ.

                                                                                Говь-Алтай аймаг Ш.Цоодол
                           

 

                          

Холбоотой мэдээ