Нийслэлийн шилдэг сэлэмчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-22 08:33:04

Туялзуур сэлэмний Улаанбаатар хотын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн өнгөрсөн бямба гарагт болж шилдгүүдээ тодруулав.

Эмэгтэйчүүдээс алтан медалийн эзнээр О.Анударь (УБ Фенсинг) шалгарсан бол Б.Цолмон (УБ Фенсинг) мөнгө, О.Должинсүрэн (Дуэль), Б.Цолмонтуяа (УБ Фенсинг) нар хүрэл медаль тус тус хүртлээ.

Харин эрэгтэйчүүдээс Э.Нямлхагва (УБ Фенсинг) алт, Э.Дөлгөөн (УБ Фенсинг) мөнгө, Ц.Жигжидсүрэн, Б.Ээлт ( хоёул Дуэль баг) нар хүрэл медаль тус тус хүртсэн байна. Тэмцээнд нийт 53 тамирчин оролцжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ