Цахилгаан дамжуулах шугамын шон дайрч гэмтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-22 21:57:09

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд энэ сарын 22 -нд цахилгаан дамжуулах шугамын шон унагаснаас хэсэг газар цахилгаангүй болсон байна.

"Өмнөд бүсийн цахилгаан түгээх станц" ТӨХК-иас мэдээлж байгаагаар Их уул хороололд 0,4кВ-н ЦДАШ, төмөр бетон болон модон шон, сип кабель ТП №84-н зүүн гаргалгааг автомашинаар дайрч сүйтгэсэн байна. Үүнээс үүдэн нийт 20 гаруй хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүсээр тасалдуулж хохирол учруулжээ. Тус компанийн зүгээс цаг алдалгүй гэмтлийг түргэн шуурхай засварлаж хэвийн үйл ажиллагаанд оруулаад байна.

Тухайн хэргийн хохирлын хэмжээг хараахан тогтоогүй байгаа бөгөөд хэрэг үйлдсэн этгээдийг хайж байгаа гэлээ. Нэг модон шон унаж, нэг бетон шон хугарсан бөгөөд ачааны том оврын авто машины мөр үлдсэн байсан гэнэ.

Тус компаниас иргэдэд хандан тээврийн хэрэгслийг жолоодохдоо анхаарал болгоомжтой байж өөрт болон бусдад хохирол учруулахгүй байхыг сануулсан юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ