ИТХ-ын төлөөлөгчдөд суурь мэдлэг олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬУИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг сургалтанд хамруулж байна.
Уг сургалт энэ сарын 21- 30-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд сумдын төлөөлөгч нарт суурь мэдлэг олгох юм байна. Сумдын ИТХ-ын төлөөлөгч нарыг 3 багт хуваан сургалтаа явуулж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтанд Гурвантэс, Сэврэй, Баяндалай, Цогтцэций, Ноён сумдын 90 гаруй төлөөлөгч оролцлоо. Дараагийн таван сумын сургалт өнөөдөр эхлэх юм байна. Мөн энэ сарын 25-нд эхлэх сургалтанд үлдсэн таван сумын ИТХ-ын төлөөлөгч нар оролцох бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарт 29-30- ны өдрүүдэд суурь мэдлэг олгох сургалт явуулах ажээ.
Сургалтанд сумдын 305, аймгийн 33 төлөөлөгч оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Дээрх сургалтаар нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх үүрэг, зохион байгуулалт зэрэг суурь мэдлэгүүдийг олгож байгаа юм байна.
Д.Мишигсүрэн