Төрийн жинхэнэ албан хаагчдын мэрэгшлийн шалгалт авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-24 14:39:26

Өмнөговь аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын сул орон тоонд төрийн албан хаагчдын  мэргэшлийн шалгалтыг 12 дугаар сарын 19 -нд авна гэж тус аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс мэдээлж байна.

Нийт 15 байгууллагын 49 орон тоон дээр төрд ажиллах хүсэлтэй хүмүүсийг шалгаруулж авах ажээ. Энд дэс түшмэлийн 15, туслах түшмэлийн 32 ажлын байр зарлагдаж байгаа гэнэ. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн иргэдээс ур чадварын түвшин тогтоох шалгалт  авах юм байна.

Бүртгүүлэх иргэдийг тухайн сонирхож байгаа ажлын байрт тохирсон баримт бичгүүдээ бүрдүүлэхээс гадна 1990 оноос хойш цэргийн алба хаасан бол цэрийн үүрэгтний үнэмлэх дээрээ цэрийн алба хаасан тухайгаа тэмдэглүүлсэн байх шаардлагатай гэнэ. Шалгалтанд оролцох иргэдийг  12 дугаар сарйн 13-15-ны өдрүүдэд бүртгэж 18-ны өдөр зааварчилгаа өгөх юм байна. Зааварчилгаанд шалгалтын дэг журам, суудлын хувиарлалт, цахим шалгалтын зарчим зэргийг танилцуулах ажээ. Төрийн албаны зөвлөлийн цахим сайтаас ямар ажлын байр зарласан болоод шалгалтын журмыг ч үзэх боломжтой юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ