Байдрагийн гүүр орчмын хэрэглэгчид байнгын эрчим хүчинд холбов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-28 23:08:01

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байдрагийн гүүр орчмын хэрэглэгчид байнгын эрчим хүчинд холбожээ.

35-14-04-ийн шугамыг 10 хоногийн хугацаанд 80 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Баянтал энержи” ХХК, “Гарьд системс” ХХК-ууд хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр Байдрагийн гүүр орчмоор байнгын амьдардаг 30 гаруй айл өрх үйлдвэрлэл үйлчилгээгээ сайжруулан, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болжээ.

"Дэд бүтцийг шийдсэнээр цаашид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо нэмэгдэж, тухайн нутгийн иргэдийн амжиргаа дээшлэх бодит боломж бүрдэж байна" хэмээн сумын Засаг дарга нь онцлов.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Баянлиг сумын гэр хорооллын 0.4 кВ-ын шугамын өргөтгөлийн ажлыг хийж тендэр зарлаад байгаа аж. Ажлыг гүйцэтгэх үнийн саналыг энэ сарын 30-ны өдрийг хүртэл хүлээх авах юм байна.

                                                                                                                            Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ