Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-11-29 08:38:58

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 30-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

2016 оны 11 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 12-17 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 8-10 хэм хүйтэн байна. 

Холбоотой мэдээ