Орон нутгийн их, дээд сургуулиудын босго оноог 430-аар тогтоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-02 11:02:07

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Элсэлтийн шалгалт эхлэхэд хоёр сарын хугацаа үлдээд байна. Их, дээд сургуульд шинээр элсэгчдийн хувьд ямар сургуульд суралцах, ямар мэргэжил сонгох талаараа сонгон, судлах хариуцлагатай үе ирж буй.


Тэгвэл 2026-2027 оны хичээлийн жилд томоохон их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам, элсэлтийн шалгалтын босго онооны жагсаалтыг танилцууллаа. Боловсролын сайдын 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн А34 тоот тушаалаар орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа дээд боловсролын сургалтын байгууллага болон салбар сургуулиудын 2026-2027 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх босго оноог 430 байхаар тогтоожээ.


Харин Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 450-500 байхаар тогтоосон байна. 



Холбоотой мэдээ