Түүхэн үйл явдлаа энгэрийн тэмдэгт мөнхөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-30 10:49:16

Энэ жилийн арвин ургацын эзэд болсон Хушаатчууд түүхэн амжилтандаа зориулсан энгэрийн тэмдэгтэй боллоо.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумынхан энэ жил 14508 га-гаас 35009 тн буюу нэгж га-гаас 24.1 цн ургац хураан авч улс, аймагтаа тэргүүлсэн түүхэн үйл явдлын эзэд болсон юм. Энэхүү амжилтаа түүхэнд мөнхлөх зорилгоор тус сумын ЗДТГ-аас санаачлан ““Хушаат 2016”, "24.1 цн”, "35009 тн" гэсэн энгэрийн тэмдэг захиалан хийлгэжээ.

Тус сум “Ургацын баяр”-аа ирэх сарын 1-3-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Хушаатчуудын хувьд сум байгуулагдсан 30 жилийн хугацаандаа ийнхүү түүхэндээ анх удаа хамгийн өндөр ургацыг энэ жил хураан аваад байгаа юм.

 Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ