Сумын удирдлагууд малчидтайгаа радиогоор уулздаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 18:35:48

Эрдэнэдалай сумын Засаг дарга болон багийн Засаг дарга, ЗДТГ- ын мэргэжилтнүүд малчидтайгаа FM радиогоор шууд холбогдон мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг нь сонсдог болжээ.

Цаг агаарын болзошгүй аюулт нөхцлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мал тариалангийн эрсдэл судлах төв Аюулаас сэрэмжлэх цогцолборыг анх удаа Эрдэнэдалай суманд арав гаруй жилийн өмнө байгуулсан байдаг. Аюулаас сэрэмжлэх цогцолбор нь  жи мобайлийн утас, аль эсвэл богино долгионы радио  бүхий толгойн сэргийлэх  малчинд мэдээг дамжуулж, толгойн сэргийлэх малчин ойр хавийн малчдад мэдээлэх маягаар цаг агаарын нөхцөл байдалд малчид амьдрал ахуйгаа зохицуулдаг хэвшил тус суманд тогтсон байдаг.

Одоо энэ сувгийг зөвхөн цаг агаарын мэдээ дамжуулахаас гадна цаг үеийн мэдээ мэдээллийг малчиддаа хүргэж, радио хурал хийдэг, санал хүсэлтийг нь сонсч, эргээд хариу өгдөг мэдээллийн эргэх холбоо бүхий суваг болгож ашигладаг болсон нь энэ ажээ.

Тус сум орон нутгийн хөгжлийн сангаасаа хөрөнгө зарцуулж, малчин өрхийнхөө 98 хувийг радиогоор хангасан нь FМ радио хүлээн авч сонсох хүрээг улам өргөжүүлсэн байна. 

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ