Мөрөн сумын ИТХ-ын даргаар Т.Мягмарсүрэн томилогдов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Г.Төмөр өндөр насны тэтгэвэрт гарч ажлаа Т.Мягмарсүрэнд хүлээлгэн өглөө.
Г.Төмөр нь улсад 47 жил ажилласан бөгөөд төрийн албанд 36 жил ажилласны 16 жилийг Мөрөн сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажилласан байна. Энэ хугацаанд Мөрөн хотын мастер замын төлөвлөгөө, Шинэ Мөрөн хороолол, хөгжлийн хөтөлбөр зэрэг 40 мянган хүнтэй хотын хөгжлийн бодлогыг боловсруулахад оновчтой шийдвэрүүдийг гаргаж ажилласан байна.
ИТХ-ын нарийн бичгийн даргаар шинээр томилогдож буй Т.Мягмарсүрэн нь боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан багш мэргэжилтэй бөгөөд сүүлийн жилүүдэд Мөрөн сумын 12-р багийн Засаг даргаар ажиллаж буй Мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгч аж.
Б.Гантуяа