Зуунмод сумын хэмжээнд нийт 60498 толгой мал тоолов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-11 18:30:16
Yesukheitumur Tumurbaatar

Жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ыг Статистикийн хэлтсээс зохион байгуулдаг. Энэ удаагийн мал тооллогоор Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд нийт 60498 толгой мал тоологдов. Үүнээс тэмээ 7, адуу 7708, үхэр 5676, хонь, 27270, ямаа 19837 тус тус бүртгэгдсэн байна.

2016 оны тооллогыг Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр .24-ний өдрийн захирамж батлагдсанаар мал болон тэжээвэр амьтдын тооллого явуулах ажлын хэсэг байгуулагдаж тооллогын ажлыг эхлүүлсэн гэдгийг Сумын мал тооллогын НБД Н.Алтанцэцэг хэлж байлаа.

Мал тооллогын ажлыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж, үр дүнг нь макро түвшинд гаргадаг бөгөөд тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын талаарх удирдлагын шийдвэр гаргахад мэдээллийн гол эх үүсвэр болгон ашигладаг талаар хэлсэн юм.

Түүнчлэн мал тооллогын дүнг нэгтгэн дүгнэсэн энэхүү судалгаа нь сумын мал аж ахуйн салбарын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулан төлөвлөхөд суурь мэдээлэл болдог тухай албаныхан онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ