Амиа алдсан хүмүүсийн ар гэрт мөнгөн тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-12 17:16:33

 Өнгөрөгч сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Петро Чайна Дачин Тамсаг компанийн 21 дүгээр талбай дээр ажилладаг “Зөв боломж” ХХК-ийн ажилчид техникийн спирт ууж хэрэглэснээс 4 хүн амь насаа алдаж, 10 гаруй хүн хордсон тухай цаг тухайд нь мэдээлсэн.

Энэ хэргийн талаар тус компанийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Зөв боломж” ХХК-ийг буруутгасан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, компанийн удирдлагууд хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өгч байсан.

Харин  Петро Чайна Дачин компанийнхны хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, сэтгэлийн дэм болгож, тус бүрт нь 3 сая төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлсэн байна. Мөн энд ажилладаг монгол ажилчид хандивын аян өрнүүлж, нэг сая төгрөг цуглуулснаа талийгаачдын ар гэрийнхэнд саяхан гардуулав.

                                                                                                                                     Б.Туяа

    

Холбоотой мэдээ