Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-13 13:04:18

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг Баянхонгор хотноо амжилттай зохион байгууллаа.

Аяны хүрээнд Политехник коллежийн оюутан залуус, Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх клубын гишүүн залуучуудад "Жендерт суурилсан хүчирхийлэл ба эр жендер" сэдвээр сургалт, зурагт хуудастай хэлэлцүүлэг зохион явуулжээ. Энэ нь жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ойлголт өгөх, хандлагыг өөрчлөх, залуучуудын дунд нөлөөллийн ажил зохион байгуулах зорилготой аж.

Сургалтад оролцсон оюутан залуусаас 180 эрэгтэй оюутан "Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхгүй" гэж амлалт өгөн, гарын үсэг зурж аянд нэгджээ.

Холбоотой мэдээ