Шинэ амжилтын эздийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛБСШУС-ын сайд Ж.Батсуурь Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо өнгөрсөн сард болсон “Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн”-д шинэ амжилт үзүүлээд ирсэн хүүхдүүдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Тус тэмцээнд манай улс тав дахь удаагаа оролцсон бөгөөд энэ жил “ТОЯА” академийн 55 суралцагч зургаан ангилалд өмнө нь гаргаж байгаагүй шинэ амжилтын эзэд болжээ. Тодруулбал, 6-аас доош насны хүүхдийн Basic ангилалд А.Ангараг тэргүүлсэн бол алтан цомын эзнээр П.Бат-Эрдэнэ, хүрэл цомыг Н.Жавхлан, Д.Сүндари, О.Мөнхжин нар тус тус хүртжээ. Харин Elementary B ангилалд алтан цомыг Ц.Тэмүүлэн, А.Аззаяа, мөнгөн цом Г.Болор, Д.Баясгалан, Х.Ирмүүн, хүрэл цом Э.Содболд, Intermediate А ангилалд алтан цомыг Ж.Жаргалан, хүрэл цомыг Б.Золжаргал, Б.Мөнгөнзул, Э.Түвшинзаяа, Ш.Ивээл, Д.Тэлмэн, Б.Билгүүн нар хүртжээ. Мөн долоогоос дээш насныхны Basic ангилалд Б.Номуундарь аваргалж, алтан цомыг Б.Энхсаруул, М.Төгсцогт, М.Наранбаатар, хүрэл цомыг Б.Мөнхдэлгэр нар тус тус хүртжээ.
21 дэх удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд дэлхийн 30 гаруй орны 4000 гаруй хүүхэд багачууд оюун ухаанаа сорьсон байна.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь оюуны спортоор өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан эдгээр хүүхдүүдэд сурлага, спортын өндөр амжилт хүссэн юм.
Ж.Болор