Дорнод аймагт ​барилга байгууламжийн стандарт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 15:18:42

Өнөөдөр дэлхийн стандартын өдөр тохиож байна. Энэ өдрийг Дорнод аймгийн стандарчлал, хэмжил зүйн газраас “Чанар бидний амжилт” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Дорнод аймгийн хувьд төрийн байгууллага 130, эрүүл мэндийн байгууллага 137, үйлчилгээний байгууллагууд 210 гаруй нийтдээ 500 стандартыг мөрдөж байгаа юм. Тэгвэл барилга байгууламжийн стандарт Дорнод аймагт хангалтгүй байна.

Хот суурин газрын төлөвлөлтөд шинээр баригдах барилга байгууламжийн тухай тусгахын тулд холбогдох хууль зүйн заалтын дагуу зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Гэтэл зөвшөөрөлгүй дур мэдэн баригдсан гэх барилга байгууламж аль ч газар гарах болсон. Иймд орон нутгийн болон бусад журам, дүрмийн дагуу тухайн барилга байгууламжийг нураах хүртэл арга хэмжээ авагддаг. Дорнод аймаг дээрх асуудлын хүрээнд хариуцлага тооцох нэгжүүд байсаар байна. Тодруулбал өөрсдөө дур мэдэн зориулалтын бус талбайд үйл ажиллагаа эхлүүлсэн барилгын болон бусад ахуй нэгжүүд байгааг холбогдох албанаас хийсэн шалгалтын дагуу тогтоожээ. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 6200 гаруй стандартыг мөрддөгөөс олон улсын 1200 гаруй стандарт журмын дагуу мөрдөгдөж хэвшжээ. 

Б.Туяа

 

Холбоотой мэдээ