Цэцэрлэгийн цонх солих ажлыг чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-15 10:46:14
oyuka_hu@yahoo.com

Хийж буй ажлаа чанартай бөгөөд хурдан дуусгахыг “Тэ-Ён” ХХК-ийн удирдлагуудад Засаг даргын орлогч А.Түвшинжаргал үүрэг болголоо.

Учир нь 21 дүгээр цэцэрлэгийн 21 цонхыг вакум цонхоор сольж буй “Тэ-Ён” ХХК ажлаа маш муу гүйцэтгэж байна гэж цэцэрлэгийн эрхлэгч нь орон нутгийн удирдлагуудад хандсан юм. Үүний дагуу Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал  тус цэцэрлэг дээр очсон юм. Тухайн үед угсарсан цонхнууд нь урагшаагаа цүлхийсэн, тоосгон өрлөг хийгээгүйгээс тавцан нурсан, амалгааны шаварт ан цав гарсан, цонхны завсраар салхи сийгэж байсан ажээ. Иймд 280 хүүхдийн эрхийг хүндэлж ажлаа хурдан дуусга гэж А.Түвшинжаргал дахин анхааруулсан юм.”Тэ-Ён” ХХК цэцэрлэгийн цонх солих ажлыг “Аваарийн зардал”-ын 20 сая төгрөгөөр гүйцэтгэж байна.

 Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ