Гурван сарын хугацаанд мотоциклиор хөдөлгөөнд оролцохыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-15 10:47:49

Цас орж, хүйтний эрч чангаран,Мандалговь хот доторх замд хальтиргаа үүсч байгаатай холбогдуулан мотоциклиор  зорчихгүй байх тухай захирамжийг Сайнцагаан сумын Засаг дарга гаргасан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бүх шатны Засаг даргын хүлээх үүргийн хүрээнд ийм захирамж гаргасан бөгөөд хальтиргаа гулгааны улмаас замын хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж,  эрсдлийг бууруулах зорилготой юм.

Хальтиргаа гулгаа үүссэн замд мотоцикль амархан хальтирдаг. Унасан үедээ араас ирж явсан автомашинд дайрагдах эрсдэлтэй, мотоцикль жолоодож яваа болон сундалсан хүн бэртэж гэмтэх тохиолдол олон гардаг тул хүйтний улиралд  аймгийн төв доторх замд мотоциклиор зорчихыг өнгөрсөн жилээс эхлэн хязгаарладаг болсон.  

Энэ хориг 3 дугаар сарын 3- ны өдөр хүртэл үргэлжилнэ. Захирамжийн хэрэгжилтэд аймгийн Цагдаагийн газрын  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Багийн засаг дарга нар хяналт тавьж ажиллах юм.

Т. Отгонтуяа         

Холбоотой мэдээ