10 мянга шахам өрх ноосны урамшууллаа авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 15:53:01

Архангай аймгийн үйлдвэр ХАА-н газрын мэдээллээс харахад, энэ оны аравдугаар сарын 12-ны байдлаар 1.783.680,3 кг ноосонд 1.783.680.300 төгрөгийг малчдын хувийн дансанд шилжүүлжээ.

Өөрөөр хэлбэл 9999 өрхөд 1.784.170.900 төгрөг олгохоос 9995 өрхөд нь олгосон гэсэн үг.

 “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих” ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол УИХ-ын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэд үндэсний үйлдвэрт хониныхоо ноосыг тушаасан тохиолдолд бүдүүн бүдүүвтэр ноосны нэг кг тутамд 1000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь энэхүү амьдралд хэрэгжиж бэлэн мөнгө ховор ийм хүнд үед малчдын амьжиргаанд дусал ч атугай нэмэр болж байна.                                                           

                          Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ