Гэр бүлийн уншлагыг зохион байгуулдаг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-16 16:38:55

Дорноговь аймгийн Төв номын сангаас санаачилж гэр бүлийн уншлагыг зохион байгуулдаг боллоо.

Номын сангийн ажилтнууд бяцхан уншигчдыг ирэхэд тэдэнд зориулсан 3D болон үлгэрийн баатруудтай, адал явдалт онц сонирхолтой зохиолын номын буланг засч тохижуулдаг байна.

Эцэг эхчүүд бяцхан хүүхдүүддээ  дуртай номын хэсгээс уншиж өгдөг бөгөөд зохиолын баатруудын тухай хүүхэдтэйгээ харилцан ярилцаж хэсэгхэн цаг хугацааг  зугаатай, сонирхолтой өнгөрүүлдэг аж.

Гэр бүлийн уншлагыг долоо хоногийн баасан гариг бүрт зохиодог бөгөөд одоогийн байдлаар найман гэр бүл үйлчлүүлжээ. Уншигч  хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд  нийцсэн энэхүү гэр бүлийн уншлагын цагийг ажлын бус өдөр болгох саналыг эцэг эхчүүдээс тавьсан байна.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ