Хүнсний аюулгүй байдлын талаар бүсчилсэн сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 16:16:41

Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатын “Шинэ Булган” мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид, сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээл бэлтгэн нийлүүлэгч нарын хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, тэдэнд зөвлөн тусалж, шаардлагатай гэж үзсэн газруудад сургалт зохион байгуулах захирамж гарлаа.

Энэ дагуу сургалтыг бүсчлэн хийж эхлээд байна. Засаг дарга энэ ажилд шаардагдах 2,5 сая төгрөгийг өөрийн нөөц хөрөнгөөс гаргах юм байна. Бүсчилсэн сургалтын эхний ээлж энэ сарын 09-нд Хишиг–Өндөр суманд болсон бол дараагийнх 15 – 23 нд Хутаг – Өндөр сум, Хялганат тосгонд үргэлжлэх ажээ.

П.Батням

Холбоотой мэдээ