Сергей Рудской:Сирийн Алеппо хотыг чөлөөлөхөд энгийн иргэд үй олноор үрэгдсэн гэдэг нь ташаа мэдээлэл
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУдтал бэлтгэсэн Сирийн Алеппо хотын зүүн хэсгийг террористуудаас чөлөөлөх ажиллагаа өндөрлөсөн тухай Орос улсын БХЯ-наас ирүүлсэн албан ёсны мэдэгдэлд ийн өгүүлжээ.
Орос улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Ерөнхий газрын шуурхайн дарга дэслэгч –генерал Сергей Рудской Оросын болон гадаадын сэтгүүлч, сурвалжлагчдад хэвлэлийн бага хурал хийж,мэдэгдэл илгээв. /2016-12-16/
“Сири дахь дайсагнагч талуудыг эвлэрүүлэх Оросын төвөөс зэвсэгт сөрөг хүчний бүлгийнхнийг болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг богино хугацаанд Алеппо хотын зүүн хэсгээс гаргах ажиллагааг зохион явуулсаны дүнд, тэднийг нэг хоногийн дотор хотоос гаргасан тухай мэдэгдэлд дурджээ.
Бүслэлтэнд байсан орон сууцны хорооллуудад хорогдож байсан энгийн бүх иргэд болон сөрөг хүчнийхний хэсэг хотыг орхин гарсан.
Тусгайлан байгуулсан хүмүүнлэгийн коридороор босогчид , тэдний гэр бүлийн 15 цуваа гарч явсан. Алеппо -Рашидины чиглэлээр 4 автобус гаргаж, нийт 9560 хүн тээвэрлэсэн. Тэдний 4435 босогчид бөгөөд 337 нь шархадсан болон хүүхэд, эмэгтэйчүүд байжээ.
ОХУ босогчдыг гэр бүлийнхний нь хамт саадгүй гаргахад тусгайлан аюулгүй байдлын бүхий л арга хэмжээг авч ажилласан. Энэ зорилгоор Сири дахь Оросын эвлэрлийн төвөөс цувааны чиглэлд комендантын 7 пост гарган ажиллуулсан. Уг чиглэлд Оросын цэргийнхэн дэлбэрэлтээс сэргийлэх шалгалт явуулж, замыг хаалт, хогноос цэвэрлэсэн.
Оросын цэргийн албан хаагчид тээврийн хэрэгслүүдийн ачаа болон цуваануудын хөдөлгөөний хуваарьт хяналт тавин ажилласан.
Алеппо хотыг зэвсэгт бүлэглэлүүдээс чөлөөлөх ажиллагаа өндөрлөж, Засгийн газрын цэргүүд хотоос гарахаас татгалзсан зарим нэг алан хядагчдыг устгаж байна.
Орос улс “Жабхат ан-Нусра” террорист бүлэгмийнхнийг зүүн Алеппогоос хөөн гаргахад хамтран ажиллах саналыг тавьсан ч, АНУ дэмжээгүй юм. Харин одоо бид үүнийг бие даан хийлээ.
Алеппо хотын зүүн хэсгийн орон сууцны хорооллуудыг чөлөөлөх явцад 3406 босогч сайн дураараа бууж өгч, зэвсгээ хураалгасан. 3056 хүнд өршөөл үзүүлсэн бөгөөд бусад олон хүмүүсийг судлан үзэж байна “хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Террорист бүлгэмийнхний нийт тоо 4500 орчим байсан. Тэдгээрийн дийлэнх нь өмнө өдөр хотоос гарч явсан. Үүгээр террористуудыг "зөөлөн сөрөг хүчнээс" таслах ажиллагаа өндөрлөв”гэж дэслэгч –генерал мэдэгдэлдээ дурджээ.
“Сирийн цэргийнхэн Алеппо хотын зүүн хэсгийг чөлөөлөх үед нилээд хэдэн гадаадын хүнсний агуулах илрүүлсэн тухай мэдэгдэлд дурджээ. Эдгээр нь террористууд болон тэдний гэр бүлийнхэнд зориулагдсан байсан. Харин үед Алеппо хотын иргэд хагас өлсгөлөнд нэрвэгдэж байсан хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Өрнөдийн орнууд болон хүмүүнлэгийн байгууллагууд Алеппо хот руу тусламж илгээх гэж яарахгуй байсан нь үүнтэй холбоотой бололтой, учир нь тэнд тэдгээрийг хүлээн авах үндсэн эзэнгүй болсон.
Женев, Нью-Йоркоос юу ч хийлгүйгээр, туслах гэсэн дүр үзүүлж Алеппо хотын иргэдийн хувь заяанд түгшиж буйгаа хичнээн ч илэрхийлж болно. Тэгээд ч зогсохгуй шинэ мэдээ улам их эрчтэй явж байна. Зарим нэгэн өрнөдийн улстөрчид Алеппо хотыг чөлөөлөх ажиллагааны явцад энгийн номхон иргэд үй олноор үрэгдсэн мэтээр уламжилж байна. Тэдний яриагаар, хотын гудамжинд цогцос овоорч, хэдэн мянган хүн подвальд нуугдаж байгаа юм байх гэж Оросын генерал мэдэгдэв.
Энэхүү мэдээлэл туйлын худал, ташаа мэдээлэл гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна гээд Алеппо хотыг чөлөөлөхөд Сирийн зэвсэгт хүчнийхний хамт Оросын эвлэрлийн төвийн цэргийн албан хаагчид Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчдийн хамт явсан. Тэдний замд ямар ч цогцос байгаагүй. Мөн дэлхий дахинаараа бодит цаг үеийн дэглэмд нисгэгчгүй төхөөрөжмийн бичлэгийг харж байсан. Манай хүмүүс газар дээр нь ажиллаж байгаа, бид тэднээс шууд мэдээлэл авч байдаг болохоос нийгмийн сүлжээ юм уу, босогчдын аливаа сайтаас бид үүнийг аваагүй хэмээн Орос улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Ерөнхий шуурхай газрын тэргүүн дэслэгч-генерал Сергей Рудской энд тараасан мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.
Москва хот. А.Огторгуймаа