Супер лиг ирэх хоёрдугаар сард эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-19 08:29:38

Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулах сагсан бөмбөгийн Супер лигийн шинэ улирлын тов гарчээ.

Өнгөрсөн бямба гарагт багийн эзэд, дасгалжуулагч, менежерийн төлөөлөлтэй тус холбоодын удирдах нөхөд уулзаж шинэ улирлын тоглолтын талаар хэлэлцэж, 2017 оны хоёрдугаар сарын 14-нд эхлэхээр товложээ. Супер лигийн сугалаа 2017 оны хоёрдугаар сарын 1-ны өдөр болно. Тус хуралд оролцож шинэ улиралд оролцохоо дор дурдсан багууд мэдэгдээд байна.

Үүнд: Альянс Тех Харцага /2015-16 оны аварга/, SBL Хасын Хүлэгүүд /2015-16 оны дэд аварга/, Төв Ургац /2015-16 оны гутгаар байр/, Ирвэсүүд /2015-16 оны 4-р байр/, Дархан Гарьд /плэйофф/, Дундговь Мон-Алтиус Смарт /плэйофф/, Архангай Алтан Дорнод Лидер, Их Өргөө Аравтууд, МБМ Шонхорууд, Этүгэн ИС-ийн баг багтжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ