Цагдаагийн шийдвэргүй машин ачсан “Хас Транс” ХХК-ийн гэрээг цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-19 14:49:08

“Хас Транс” ХХК тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр зөөж, саатуулсан нь нотлогдсон тул Авто замын хөгжлийн газраас тус компанитай байгуулсан гэрээг цуцалсан байна.

Тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэрийг үндэслэн зөөж, шилжүүлнэ гэж заасан байдаг тул Авто замын хөгжлийн газраас “Хас Транс” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлд “Танай компани нь тус газартай байгуулсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ”-ний 1.2, 1.4, 7.2 дахь заалтыг зөрчсөн, мөн танай талын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэдийн гомдлууд нь нотлогдож байгаа тул гэрээг цуцлах үндэслэл болж байна. Иймд танай компанитай байгуулсан гэрээг энэ оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж байна” гэжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Авто замын хөгжлийн газар аж ахуйн нэгжүүдтэй тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх гэрээ байгуулан ажилладаг юм байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ