Золбин ноход байгаль хамгаалагчийг гэмтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-19 17:21:58

Золбин буюу эзэнгүй ноход хүн рүү дайрах явдал нэмэгдэж байгааг Нийслэлийн Байгаль орчны газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас анхааруулав.

Зуны улиралд иргэд зусландаа нохой тэжээгээд намар нь эзэнгүй үлдээдгээс үүдэн Биокомбинатын Ухаагийн өвөр, Зүрх уул, Толгойтын зүүн салаа, Баянголын ам зэрэгт золбин нохдын тоо толгой өсч байна. Өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн нутаг Их, Багабаянгийн аманд албан ажлаа гүйцэтгэж явсан байгаль хамгаалагчийн биед золбин нохой халдаж, гэмтээсэн хэрэг гарсан байна. Тиймээс иргэдийг нохойгоо хошуувч болон уяатай байлгах, гөлөг төөрүүлж хаяхгүй байх, золбин нохдын мэдээллийг 318003 утасан өгөхийг анхааруулав.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ