Арванхоёрдугаар сарын 20-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-12-20 09:19:43

08.30 цагт “Эрүүл мэндийн салбарын хөгжилд-Эрдэмтдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг ЭМЯ-ны Б зааланд болно.

09.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “В” танхимд болно.

09.00 цагт Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд болно.

Үндэсний Статистикийн Хороо

09.00 цагт Хэвлэлийн байгууллагын сэтгүүлчид, төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарт статистикийн тоон мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулна.

Барилгын Хөгжлийн Төв

09.30 цагт Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/ нь БХБЯ болон МХЕГ-тай хамтран хэрэгжүүлэх “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг сайжруулах төсөл”-ийг угтаж ХАБЭА-н ажилтан, талбайн инженерүүдэд зориулсан “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын семинар”-ыг зохион байгуулна.

ХХААХҮЯ

09.30 цагт ХХААХҮЯ, Сангийн яам, Герман-Монголын хамтын ажиллагааны "Тогтвортой хөдөө аж ахуй төсөл", Хөдөө аж ахуйн инновацийн нэгдэл, ХААИС-ийн Инноваци, бизнес хөгжлийн төв болон "ХАА-н Давхар даатгал" ХК хамтран "Хөдөө аж ахуйн даатгалын бодлого, тогтолцооны шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлэг ХХААХҮЯ-ны хурлын танхимд зохион байгуулна.

ГХЯ-ны Зөвшилцөл танхим

10.00 цагт "НҮБ-ын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зам" сэдэвт зөвлөлдөх уулзалт болно.

Улаанбаатар хотын хэмжээнд

10.00 цагт "ТҮЦ" арга хэмжээний хүрээнд дүүргүүдийн газрын албад зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг буулгана.

Төрийн ордон

11.00 цагт Шадар сайд У.Хүрэлсүх Онцгой байдал болон бусад хамаарах салбарын алба хаагчдад шагнал гардуулна.

"Монгол ньюс" мэдээллийн төв

11.00 цагт Элэгний эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх болсонтой холбогдуулж “Омбол” ХХК-иас мэдээлэл хийнэ.

Стандарт, хэмжил зүйн газрын 2-р байр

14.00 цагт  БНХАУ-ын буцалтггүй тусламжаар байгуулагдсан Стандарт, хэмжил зүйн газар Механик, хүч хатуулгын лабораторийн нээлтийн арга хэмжээ болно.

Баянгол зочид буудал

15.00 цагт ХНХЯ, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх" төслийн хүрээнд зохион байгуулсан "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын сургалт"-ын төгсөлтийн арга хэмжээ Баянгол зочид буудлын нэг давхрын хурлын танхимд болно.

Холбоотой мэдээ