БНСУ-ын нисэхийн мэргэжилтнүүд ИНЕГ-т ажиллаж, туршлага судлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-20 14:28:42

БНСУ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний төв (AIS Center)-ийн таван мэргэжилтэн энэ сарын 15-16-нд ИНЕГ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албанд ажиллаж, туршлага судалсан байна.

ИНЕГ нисэхийн мэдээллийн үйлчилгээг дэлхий нийтийн түвшинд хүргэж шинэчлэлт хийх зорилгоор Нисэхийн мэдээллийн менежмент (AIM)-ийн нэгдсэн системийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Мөн чанарын удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлснээр Монгол Улс бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээнд нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр тэргүүлэгч орнуудын нэгт зүй ёсоор орсон тул туршлага судлахаар ирсэн гэдгийг БНСУ-ын төлөөлөгчид дурьджээ.

Энэ үеэр Нисэхийн мэдээллийн менежментийг сайжруулах, ИНЕГ-ийн олон улсын байгууллагуудтай хамтран боловсруулсан сургалтад БНСУ-ын ажилтнуудыг хамруулах чиглэлээр нягт хамтран ажиллах болов.

Б.Ариунболд

Холбоотой мэдээ