Аяны хүрээнд зарим зөрчил арилах боломжийг бүрдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 21:33:29

Баянхонгор аймгийн МХГ-аас зохион явуулж байгаа Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн хяналт,  зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.

Мөн хуцагаанд аймгийн төв болон Баян-өндөр сумыг хамруулан хийж 75 зөрчлийг илрүүлэн, газар дээр нь 60 хувийг арилгаж, 30 заалт бүхий 7 албан шаардлагыг хүргүүлээд байгаа аж. Шалгалтын явцад байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө, зөвлөн туслах үйлчилгээ, хяналтын хуудсыг сурталчилж байна.

Сүүлд албаныхан, Баян-Өндөр сумын ЕБС-ийн Үдийн цай олгох үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар хүүхдийн гар угаах үйл ажиллагаа доголдож байсныг илрүүлсэн бөгөөд тус асуудлыг уурын алчуураар арчиж цэвэрлэх нөхцлийг бүрдүүлэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Тус сургуульд аймгийн МХГ-аас алчуур угаах угаалгын машин 1, алчуур уураар жигнэх халуун тогоо 3 ширхэгийг гардуулжээ.

Б.Мөнхзул

 

 

Холбоотой мэдээ